Мэлмий
Бодол ээдэн, сэтгэлийн гvнд анир чимээгvй ноёлно. Нvдээ аньсан чигээрээ чамайг би дурслаа. Бодлын харгуйд урт шар vс долгиолон урсаж, улаахан уруул саран гэмээр туяарна.
Цаг цагын урсгалд сэтгэл минь чамайг vгvйлж, хvvхэд байсан чигээр чинь хайрласаар … Хvмvvн би хэтэрхий их гуниглаж байна. Зvрх минь хvчтэй цохилж чамайг зvvдлэхийг хvлээдэг. Би хэтэрхий гэнэн байна уу? Зvс танихгvй зэрэглээ мэт эмэгтэйг vдэш бvхэн харуулдаг хоноод, vлгэрийн орноос зvvдний ертєнцєд зорчих тасалбарыг нь нулимсаараа би vнэлдэг байсан. Шєнє бvхэн санааширч хvлээнэ.
Аргасан нvд, ангасан сэтгэлийн тайлал минь! Чамайгаа би хавар хаврыг дамжин санагалздаг. Гэхдээ чи ирсэн… Цав цагаан даашинзтай мєрєєдєлд минь айлчилсэн. Жаргал зовлон хоёрыг нэгэн зэрэг бэлэглэж, ховорхон зуур надтай амрагласан. Агшин зуур vзэгдэх чинь амттай. Бас амтгvй.
Инээмсэглэх тєдийд чинь хорвоогийн эргэлт зогсож, хоёр нvд минь гэрэлтэх шиг… Санаа алдахыг минь сонсож байна уу? Сэтгэлд айлчилсан бvсгvй минь! Сэмрэх сэтгэлд минь тvшиг, мунхаг ухаанд минь бодол хайрласан сэтгэлийн дагина минь! Бодолдоо чамайг ургуулах гэж би их хичээсээн. Эмэгтэй хvний тєсєєлєл ч vгvй сохор эр хvн би чамайг бvтээлээ.
Єєртєє тvшиг болгох гэж єєрийг чинь би амилуулж, дэргэдээ суух чамайг зvрхэндээ би сийлсэн. Гэвч … Чи намайг харах ч vгvй биз. Магадгvй сонсоод гуних байх. Уучлаарай хонгор минь! Хорвоод ганцаардахгvйн тулд чамайгаа би “мэлмий”-гvй тєсєєлсєн.

                                                          Т.Нямаа /Хаа байна гэрэл гэгээ?/ номоос...

Сэтгэгдэлүүд:

1. Pessi | 2008-04-20 20:34:18
хөөрхий муу Явсио би бээр энэ хэдэн хоногт энэ орон зайгаар дамжуулж Мелкадес хүүгээ баярлуулж байсан юм. Тэгээд Монита дуусчихаар шууд хаячихаж чадахгүй байна аа энэ блогоо. их сэтгэл шингэсэн болохоор. хэхэ. тэгээд тоос шороог нь цэвэрлэж, шинэ бичлэг оруулаад гарлаа. хэхэ
2. матар | 2008-05-07 21:03:54
he he bi ch bas haya ergedegiin ih bayarlaj biasan bolohoor
3. матар | 2008-05-19 02:31:35
Бодол ээдэн, сэтгэлийн гvнд анир чимээгvй ноёлно. Хүсэл, дурлалдаа шатсан зүрхнийхээ чимээгүйхэн шаналахыг л мэдрэнэ. Харах нүдгүй болоод ч тэр үү борооны дуслын чимээнээр орчлонг төсөөлж, чиний хаяахан гарах шорвог нулимсаар л ундаална. Хатаж хагдарсан, зовсон шаналсан зүрхнээс гарсан болоод ч тэр үү эмэгтэй хүн гэж мэдэх ч үгүй эр намайг бүтээсэн болоод ч тэр үү. Алгуурхан мөртөө зогсолтгүй үргэлжлэх гунигын бороо бол би. Хорвоо ертөнцийг харах мэлмийг чи надад заяагаагүй, хүний хорвоод жаргах боломжийг чи олгоогүй болохоор зөвхөн ганцхан чиний зүрхэнд амьдарч цагын урсгалд мартагдах тавилантайгаа эвлэрэе дээ. Ганцаардаж шаналсан үедээ над дээр ирж тайтгарлыг олдог болохоор. Санаашрал чинь надад эрч өгч, гуниглал чинь намайг жаргаадаг юм. Хорвоод чи ганцаардахгүйн тулд намайг мэлмийгүй бүтээсэн. Харанхуйн дунд ганцааранг минь орхиод гүйн холдсон билээ.
4. yavsio | 2008-05-29 20:51:14
Үзэгдэл хийгээд гэрэл харанхуй, эд юмс, галбир, өнгө будаг хийгээд, зэрэглээтэх хоосонд ч ажирч цочирдоггүй энэ мэлмий уйлхыг л харин хэнээр ч заалгахгүй юм. Өнгө гэрлэс нүд бүчээд, дотоод нүд маань таг сохорсон байжээ. Харин үзэгдэлд хууртагч нүд маань сохорход дотоод мэлмийн маань ид хүч сая гэрэлтэн сацарнам билээ... ай, энэ гэрэл орчлонгийн бүх гэрлээс хамгийн тод бөгөөд үзэсгэлэнтэй. Чамайг энэ их гэрэл гэгээг надтай хамт мэдрээсэй гэж хүсэхдээ би гадаад мэлмийг тань харанхуйд захируулсан бөлгөө. Гараар тэмтрэхгүйгээр хажууд чинь суугч миний илч дулааныг мэдэрч чадах ахул сая чиний дотоод мэлмий сэржээ гэж бодогтун. тэгээд над лугаа хамт гэрэл гэгээсийг магтан дуулаарай.
5. матар | 2008-06-05 17:17:10
Үзэгдэл юмс хийгээд амь амьдарлын хуулийг эхлэн бүтээсэн бурхны нэгэн бүтээл та, төгс төгөлдөрийн нэгэн илэрхийлэл болсон агуа их ухаанаас төрөн гарсан бодол та, эгэлхэн нэгэн төрхний цаана нуугдан байдаг эгэлгүй гайхамшигт нууц та ямар гэрлийн талаар яринам. Гэрэл гэгээ гэдэг зүйлийг төрхөөсөө эхлээд мэдэхгүй, нэг ч хараагүй хөөрхий мэлмий үгүй бүсгүйгээр даажигнаад байна уу. Сэтгэл түгшил, зовнил, зовлонт хайрын дагавар болсон давс нь ихэдсэн жаргалаас үүссэн надаас ямар гэрлийг олж харахыг хүснэм.
6. матар | 2008-06-15 01:01:52
Чамаас би уйдаж байна. Хорвоогоос бүх юмнаас бас чамаас. Алдах юм байхгүй шийдчихсэн хүн биш л дээ. Энэ амьдралаасаа, дэлгэц ширтээд суудаг сэрүүн байх үеээсээ, сэрэхдээ мэдэрдэг ядарсан мэдрэмжээсээ, архидалтаасаа уйдаж байна. Залхаж байна. Мэлмий үгүй чамтай адилхан өдөр болгон ордог тэр борооноос залхаж байна. Хэзээнээсээ ч ийм л байсан. Хойшид ч ингээд л амьдрана. Энэ хорвоод хоргодох зүйлгүй байсан бол аль хэдийн явчихсан байх байсан биз дээ. Тамхины утааг харах их дуртай байсан. Одоо ч адил. Намайг ийм болгосон өөрийгөө үзэн ядаж байна.
7. матар | 2008-06-15 01:35:24
2001 оны 10 сарын 5. Хараал идсэн өдөр. Миний амьдарлыг хараал идсэн ганц үг, бодлогогүй ганцхан үйлдэл ийм болгочихсон олон жилийн дараа энэ өдрийг харааж сууна гэж би тэр үед даанч мэдсэнгүй. Гадагшаа гарах хэрэггүй л байсан юм. Гадагшаа битгий гараа гэж сануулаад байхад гараад л явсан. Амьдралын шугам дээр цөөхөн тааралдах сонголтыг хийх гэж байгаагаа ч мэдэлгүй гараад л явсан. Шуургатай хачин муухай өдөр байсаныг л санаж байна. Үр дүн нь одоогын би. Хараал идсэн он жилүүд.
8. матар | 2008-06-15 01:45:21
Амин хувиа бодсон арчаагүй сэтгэл, тамхины утаа, ганцаардал, тарчилгаант өдөр хоногууд. Өдрийн тэмдэглэл, блог, мессенжер. Хайрлах хүсэл. Урсгал ус шиг урсах бодлын хэлтэрхийнүүд. Гуниглал. Там шиг зовоох хүсэл. Соронзон мэт татах шидэт үг. Хүнд хэлэхээс ч айдаг агуу ихийн мөрөөдөл, жаргалтай байх хэдхэн хором.
9. матар | 2008-06-15 01:48:36
Тэсэрч дэлбэрэх гээд байгаа мэт их идээ бээр цээжинд хуримтлагдах шиг, зүрхийг минь дараад зовоогоод байх шиг. Сэтгэлийн гүнээс мартахыг хүссэн бодлууд өнгөлзөж уусан архитай хамт амьсгалаар минь гадагшлах шиг.
10. матар | 2008-06-15 01:55:46
Тайвшралыг олсон анхны алхам минь өдрийн тэмдэглэл байсан. Анхны хамгаас сайн найз минь болсон. Уур хилэн, гомдол, цөхрөл, ганцаарсан мэдрэмж болгоныг минь хадгалчаад хариу нэхдэггүй үнэнч найз минь байсан. Олон ч жил найзалсан даа. Шарласан хуудсууд эргээд л өнгөрсөн бодол бүрийг сануулах сайхан байдгын шүү. Жаахан хүүхдийн гэгээхэн гуниглал хүсэл мөрөөдөл шингэсэн тэр хуудсуудад би их дуртай байсан. Хэнийг ч хамгын сайн найзаа ч юу ч бодолгүйгээр орхиж чаддаг хөгийн новш болохоор шатаачихаж билээ. Комьютер дээр байгаа хувилбар олон ч удаа хогын сав руу орсон доо. Сайн найзаасаа холдож одоод 3 н жил болж дээ. Комьпютерийн дискний нэгэн газар зай ч эзлэхгүй мартагдсан тэр дурсамжууд гэнэтхэн санагдах шиг.
11. матар | 2008-06-15 02:11:17
Олон хүний дунд ганцаардлыг мэдэрсэндээ би блогтой найзалсан. Өөрийн танихгүй мэдэхгүй тэр хүмүүсээс ямар нэгэн зүйлийг хүлээсэн. Эргээд л өдрийн тэмдэглэл шиг. Шинэ тоглоом хувцас авхуулах гэж байгаа жаахан хүүхэд шиг сэтгэл догдлоод сэтгэгдэл хүлээдэг байж билээ. Нийгэмтэй харьцах, нийгэм дунд орох гэж оролдох нэг оролдлого л байж. Үргэлж өөрөөсөө зугтаж байдаг зангаараа би чамайг ч гэсэн орхих болох нь дээ. Өөрийгөө тарчлааж тэрнээсээ жаргал мэдэрдэг хүний гараар бүтсэн, тийм тэнэг хүний бодлын хэлтэрхий болохоор чиний тавилан тийм л байж.
12. матар | 2008-06-15 03:12:44
Хуучирсан төгөлдөр хуурыг хэн ч тоож баяр баясгалангын ая тоглохгүй, хий болон агаарт замхарсан бодлын хэлтэрхийнүүд хэзээ ч дахиад эргэж үг болохгүй ээ. Баярлалаа чамд.
13. alchemist | 2008-06-15 03:44:59
gehdee ter huuchin ch gsn togoldor huur togloj huuchruulsan ezendee hamgiin unetei ed ni bish uu, bayar baysal uitgar gunig buhii l ayiig ni togloj bsn ter togoldor huuraa toohgui hayah zurh ezend bgaa gj u?
14. Тагтаа | 2008-06-15 04:31:34
нүдээ боо, уруулаа хазаад юу ч битгий ярь... зүрх чинь цохилоод байвал зузаан гэгчийн дэр тэврээд суу... чихээ бөглө... юу ч битгий сонс... юу ч битгий үнэрлэ... ахуйгаас зөвхөн цэвэр оюун санаагаа авч үлдэх гээд үз... чадаж байна уу? одоо чамд энэ хүмүүс, нийгэм, хүмүүсээс ирэх үгс, хэн нэгний зохиосон хөгжим, төгөлдөр хуур, ёр юу ч хэрэггүй... жаргалтай эсвэл бушуухан үсэрмээр тийм хүнд санагдах байх. эсвэл юу ч бодогдохгүй, чи зүгээр л зүүдлэж эхлэх байх... тэр зүүд эргээд л чамайг нөгөө ахуйд авааччихна,,, хүсээгүй, үзэн ядмаар дүр төрх, хүмүүсийг чамруу ахиад л зөөнө... битгий ... зүүдлэх ч хэрэггүй... хэрэв зүүд чинь чамайг аргагүй эзэмдчихвэл чи оюун ухаанаа сэргэг авч үлдэх хэрэгтэй. тэгээд зүүдээ ажигла... ээээээээ, ертөнц, амьдрал, хүмүүс, ахуй... эд бүгд чинь миний дотоод ертөнцийн орон зайд хичнээн өчүүхэн бэ? би яагаад тэдэнд ийм их орон зайг эзлүүлэхийг өөрөө хүсээд байсан юм бэ????.... харин дараа нь, хүсвэл ахуйдаа эргэн ирээд үүнийг унших, ийшээ шагайх, үүний үүдийг нээх товчлуурыг дарах эсэхээ өөрөө шийдээрэй...
15. матар | 2008-06-18 01:18:11
энэ бол зүүд биш, энэ бол миний хамгийн нандин чин зүрхний минь дурсамж билээ. нэгэн цагт үхэж байсан зүрх амьтай гэдгээ мэдрэн хүчтэйгээр цохилох шиг. Сэтгэл маань ер бусын нэгэн өвөрмөц мэдрэмжээр дүүрээд л хамгийн сайхан нь маш аз жаргалтай байгаагаа мэдрээд л. Усгүй удчихсан хатаж байсан мод усыг шуналтайгаар сордогтой адилханаар энэхүү мэдрэмжээ хадгалаад үргэлж үлдмээр ч юм шиг.
16. матар | 2008-06-18 01:21:17
би ахуйгаас салмааргүй байна. Гуниг зовлон байнга ирж байдаг ч баяр жаргал ирэх тэр мөчид түүнийг мэдэрмээр байна. Амьд байгаа гэдгээ энэ биенийхээ эс бүхнээр мэдэрч хөөрч догдолмоор байна. Хөөрөн баяссандаа хамгийн тэнэг зүйлсийг хийгээд түүнийгээ шоолон инээмээр байна.
17. матар | 2008-06-26 22:36:09
Миний Pessi намайг орхиод явчихсан юм болов уу. Лав гэртээ хоносонгүй ээ.
18. Тагтаа | 2008-07-10 01:01:32
би энд баймаар байна. даанч гэрийнхээ түлхүүрийг хаа нэгтээ гээчихжээ. одоо зөвхөн цонхоороо л гуниглангуй шагайн зогсоно...
19. матар | 2008-09-09 01:37:44
Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.
20. матар | 2008-09-09 01:39:57
Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг
21. матар | 2008-09-09 01:40:07
Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг
22. матар | 2008-09-09 01:40:23
Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг
23. Тагтаа | 2008-09-09 21:20:58
kkk. bi duussan hoon....
24. матар | 2008-10-05 01:27:35
Oh, where oh where can my baby be?
The Lord took her away from me
She's gone to heaven, so I got to be good
So I can see my baby when I leave this world.
25. hmm (зочин) | 2009-02-23 22:44:58
husel moroodol duussan gazar hun ooroo duuschihsan, duuschihsanaa medehgui hun, minii moroodol duuschihlaa, uunees tsaash gazar ugui, yu ch bsn odoo hamaagui, bi odoo ooroo duusmaar bn, asar ih baij yadsan husel, dotor chichruulj, hurdal hurdal gej yaaruulaad l, ter yaaruulj bgaa duu hooloi ni bi bish ch um shig, gehdee nadaas oor hen baihav de, gadnaa neg hun dotroo oor neg zuil, ooriigoo zuheh shig zuhel, ooriigoo orovdoh shig archaagui baidal haana ch bdggui bh , urd ni morooddog bsn, bas husdeg bsn, odoo ter husel yu bolohiig medchihsen bolohoor huseh ch um alga, bi amid bish bn, bi amidraagui um bn
26. melka (зочин) | 2009-05-07 21:35:57
чи яг ганцаардал шиг над дээр ирэх юм. Ганцаараа байхгүйг хичээр тутам улам ихээр ганцаарддаг шиг. Чамаас холдох гэж оролдох тутам чиний тухай бодол улам гүнзгийрэх юм. Байхгүй үед чинь ганцаардлаа үгүйлэх мэт чамайг эрж дотор бачууралт улам ихсэх юм. Би дурламаар бас дурламааргүй байна. Чөтгөр гэж. Ойлгож байгаа юм алга.
27. melka (зочин) | 2009-06-20 17:10:40
Хав харанхуйд борооны шаагих дуунаас өөр зүйл үл сонсогдоно. Чимээгүйхэн урсаж байгаа бодлууд бороон дуутай нэгэн хэмнэлээр сэтгэлийн амгалан тайвныг эвдэнэ. Заяа төөргөө гэж. Аж жаргал ч юм уу? Тамхиа татая даа.
28. melka (зочин) | 2009-08-10 00:00:32
Уйтай намрын эгэлхэн өдрүүдийг үргэлжилсээр л... Гадаа бороо орж байна. Нэг л гунигтай нэгэн хэмээр урсах бороон дуслын тэр чимээ сэтгэлийн минь хөг аялгуутай адилхан ч юм шиг. Унтах цаг болжээ.
29. molor | 2009-08-10 00:16:53
гайхалтай, зохиогчид баяр хүргэмээр байна
30. матар | 2009-09-19 17:48:37
Зүрхэндээ чамайг оршууллаа.
31. матар | 2009-09-19 17:55:08
сайхан байна аа надад

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.