захидал

Хүмүүсийн элээгч өдөр хоногуудын дундуур гуниглаж эсвэл догдлон алхалж, зүрх сэтгэлдээ урьд эсвэл хожмын нэгэн учралыг гэрэлтэн тээж яваа тэр нэгэн ханхүүд урин цагын эхэн, хаврын нэгэн өдрөөр захидал тэрлэн суухын учир их билээ л. Миний захидлын эзэн ханхүүг Алкем гэдэг. Би түүнийг эхэндээ уулын бүргэдийг баруун гартаа жигүүрлүүлж, морин дэлэн дээр хийссэн, баруун хязгаарын алаг нүдтэй Казак хүү юм болов уу гэж бодсон. Нэрээр нь л. Магадгүй л юм. “Бүх юм түр зуурынх гэдэг үг”-ийг тэр хэлэх дуртай байх. Түүнээс нь би зовлон тохиолдсон ч түр зуурынх гэдэг итгэлээр сэтгэлээ хатамжилж чаддаг, жаргал тохиосон ч түр зуурынх гэж сэрэмжилж, ирээдүйдээ санаа тавьж чаддаг, буурал замбуулинг ч , хүмүүний нэгэн насны амьдралыг ч түр зуурынх гэдэгт итгэлтэй байж, хойдын амьдралд сүслэдэг, тэр хэрээр амьдралд хайртай байж чаддаг гүн бодолт хүү гэж төсөөлнөм. Хаа нэгтээ салхи сэвэлзэж чиний үнэрийг тээж яваа даа, хаа нэгтээх охидын гоо чиний харцаар чимж яваа даа, хаа нэгтээх хэн нэгний зүрх чиний хайраар гэрэлтэж, хаа нэгтээх гэнэн шувуу хөлийн чинь өмнөөс дэрхийн нисээ дээ.  

Сэтгэгдэлүүд:

1. melkadies (зочин) | 2008-04-11 20:37:06
wow uneheer tasarhai bichjee. yamar ch goy bichdiim. durlah shahlaashdee.
2. damned_boy | 2008-04-11 21:03:45
hediigeer nadad handaj heleegui ch gesen. gants ugend gants oguulbert tatagdaj setgelee ogson gants hun ene horvoo delhii deer baidag bol bi daraagiinh ni bolchih shahlaashdee.
3. damned_boy | 2008-04-11 21:03:49
hediigeer nadad handaj heleegui ch gesen. gants ugend gants oguulbert tatagdaj setgelee ogson gants hun ene horvoo delhii deer baidag bol bi daraagiinh ni bolchih shahlaashdee.
4. Болжмор | 2008-04-11 22:54:15
Alkemaas
Нэг өдөр, нэг цаг жаргалтай байх гэж би энэ тэмцээнд орсон юм болов уу. Эсвэл танихгүй хэн нэгний сэтгэлээс дэм авах гэж горьдсон ч юм болов уу. Ийм үг сонсолгүй зөндөө уджээ. Хатаж хагдарчихсан байсан, сэхэл авахгүй болчихсон гэж бодож байсан сэтгэлийн минь гүнд хаврын анхны яргуй дэлбээлж байгаа мэт гэрэл гэгээ харван орж ирэх чинь. Юу болж байна. Хэн ч тоохгүй байсаар тоосонд дарагдаж, хэн ч тоглохгүй байсаар дуугарахаа больчихсон нэгэн цагт уянгалан дуугарч байсан хуучин төгөлдөр хуурыг хэн нэгэн хөглөж, баяр баясгалангын аяыг хөгжилтэйгээр аяархан тоглож ч эхлэх шиг. Ямартаа ч маш их баярлалаа.
5. Pessi | 2008-04-11 23:38:53
nadaa ene huuud heleh myanga myangan ug baigaa tul ene jijighen shuvuugiin monitagiin temtseenee uragshluulna gesen sanaliig demjihgui baigaagaa dashramd durdah ni zuitei bolov uu? kkk

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.