Alkemd

Мэлмий
Бодол ээдэн, сэтгэлийн гvнд анир чимээгvй ноёлно. Нvдээ аньсан чигээрээ чамайг би дурслаа. Бодлын харгуйд урт шар vс долгиолон урсаж, улаахан уруул саран гэмээр туяарна.
Цаг цагын урсгалд сэтгэл минь чамайг vгvйлж, хvvхэд байсан чигээр чинь хайрласаар … Хvмvvн би хэтэрхий их гуниглаж байна. Зvрх минь хvчтэй цохилж чамайг зvvдлэхийг хvлээдэг. Би хэтэрхий гэнэн байна уу? Зvс танихгvй зэрэглээ мэт эмэгтэйг vдэш бvхэн харуулдаг хоноод, vлгэрийн орноос зvvдний ертєнцєд зорчих тасалбарыг нь нулимсаараа би vнэлдэг байсан. Шєнє бvхэн санааширч хvлээнэ.
Аргасан нvд, ангасан сэтгэлийн тайлал минь! Чамайгаа би хавар хаврыг дамжин санагалздаг. Гэхдээ чи ирсэн… Цав цагаан даашинзтай мєрєєдєлд минь айлчилсэн. Жаргал зовлон хоёрыг нэгэн зэрэг бэлэглэж, ховорхон зуур надтай амрагласан. Агшин зуур vзэгдэх чинь амттай. Бас амтгvй.
Инээмсэглэх тєдийд чинь хорвоогийн эргэлт зогсож, хоёр нvд минь гэрэлтэх шиг… Санаа алдахыг минь сонсож байна уу? Сэтгэлд айлчилсан бvсгvй минь! Сэмрэх сэтгэлд минь тvшиг, мунхаг ухаанд минь бодол хайрласан сэтгэлийн дагина минь! Бодолдоо чамайг ургуулах гэж би их хичээсээн. Эмэгтэй хvний тєсєєлєл ч vгvй сохор эр хvн би чамайг бvтээлээ.
Єєртєє тvшиг болгох гэж єєрийг чинь би амилуулж, дэргэдээ суух чамайг зvрхэндээ би сийлсэн. Гэвч … Чи намайг харах ч vгvй биз. Магадгvй сонсоод гуних байх. Уучлаарай хонгор минь! Хорвоод ганцаардахгvйн тулд чамайгаа би “мэлмий”-гvй тєсєєлсєн.

                                                          Т.Нямаа /Хаа байна гэрэл гэгээ?/ номоос...
Миний монита Мелкадес ханхүү


Өнөөдөр өөрийн ханхүүгээ олсон гайхамшигт сайхан өдөр байна аа. Түүнийгээ олох гэж бурханы бичээс тайлж буй мэт л бөөн юм болов. Алкем хэмээх тэнгэрийн зарлиг мэт нууц тарнийг юу гэж тайлсан гээч? Мелкадес=Мелка=Алкем. Зуун жилийн ганцаардалд автсан өвгөн Мелкадесаа, ид шидийн хүчинд хувилагч хувилгаан Мелкадесаа, үхэгсэдийн хотоос ч  эргэж ирдэг цаг хугацааг захирагч Мелкадесаа,  хувилахуйн ухааны үүдийг нээгч эрдэмтэн Мелкадесаа оллоо. Би олсоон хүмүүсээ би олсоооооооооооооооооооон.
Яг одоо би таныг өөртөө авмаар байна

Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь...
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдүүлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хүслээ нуучихаад ажиггүй инээмсэглэх
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна
Хэнд ч хэлж үзээгүй сайхан үгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Өөрийн минь нэрийг шивнээд цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм

                                                                    
Яруу найрагч Л.Өлзийтөгс

ХААНЫ УДАМ

 
Битүү тамхины утаатай
Бүүдгэр шар айрагны газарт
Бүрсгэр  эрчүүд ууж сууна
Булангийн сандалд нэгэн эр
Бусдаасаа зожигдуу сууна
Этгээд тэр эрийг хараад
Эрхгүй би малгайгаа авлаа
Нэг л сайхан гэрэл гэгээнд нь
Нэгэнтээ би алмайрч орхилоо
Азийн жартгай хүрэн нүдэнд нь
Амгалангийн  шинжгүй
Тасалгаанд буй ч
Талынхны зангаар
Алсад харц нь одоод
Ахуйг орхих мэт...
Янжууртай гар  цагаан
Язгууртны сүр тэнэж байна!
Олны дунд дарсны мухлагт
Онцгой содон байна

 

Яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн энэ шүлэг яагаад ч маш их таалагддаг. Яг одоо энэ л үгсийг өөрийн юм шигээр чамд хэлмээр санагдана.

Тасалгаанд буй ч
Талынхны зангаар
Алсад харц нь одоод
Ахуйг орхих мэт...
Янжууртай гар  цагаан
Язгууртны сүр тэнэж байна! гээд л ...  Нээрээ л  хаана явна даа чи?

Тавилан
Уран зураг миний хамгийн хайрлан шимтдэг зүйлсийн нэг яах аргагүй мөн. Тэгээд л О.Энхтайваны "Тавилан" хэмээх зургийг орууллаа. Чамд таалагдана гэж итгэнэ.


Биднийг холбосон гүүр зам үгүй ч бие биенээ ойлгох орон зай ямагт олдоно. энэ бол ямар ч зам, ямар ч учралаас дутахгүй зүйл шүү. Чиний Монитагаас...

Can you feel the love tonight


“Can You Feel the Love Tonight?”

Music by Elton John, lyrics by Tim Rice
Performed by Elton John

 

There's a calm surrender
To the rush of day
When the heat of the rolling world
Can be turned away
An enchanted moment
And it sees me through
It's enough for this restless warrior
Just to be with you
(Chorus)
And can you feel the love tonight?
It is where we are
It's enough for this wide-eyed wanderer
That we got this far
And can you feel the love tonight
How it's laid to rest?
It's enough to make kings and vagabonds
Believe the very best
There's a time for everyone
If they only learn
That the twisting kaleidoscope
Moves us all in turn
There's a rhyme and reason
To the wild outdoors
When the heart of this star-crossed voyager
Beats in time with yours
(Chorus)
And can you feel the love tonight?
It is where we are
It's enough for this wide-eyed wanderer
That we got this far
And can you feel the love tonight
How it's laid to rest?
It's enough to make kings and vagabonds
Believe the very best
It's enough to make kings and vagabonds
Believe the very best
Захидал-2


Нүдийг минь боогоод нарны гэрлээс хичнээн тусгаарласан ч би юмсын мөн чанарт нэвтэрч чадна. Юу ч харахгүйгээр би гэрэл гэгээнд уусч, юу ч харахгүйгээр би өөрийн үнэлэмжийг цогцлоож чадна. Юу ч мэдрэхгүйгээр ахуйг сэрж, юу ч сонсохгүйгээр Бетховений зовлонг ч ойлгож чадна. Орчлонгийн гуниг зовлон хийгээд баяр хөөрийг сэтгэлдээ буулган зурахад надад мэдрэхүйн ямар ч цочроол хэрэггүй. Магадгүй нүд минь боолттой учраас л эд юмс миний дураар өөрийн өнгөө сольж, зөвхөн миний төсөөллөөр орчлон биежэн орших болно.  Тиймдээ ч зүсийг нь харж, дуу хоолойг нь сонсож, нэрийг нь таниагүй ч би Алкемийг мэдэрч байна. Түүний инээмсэглэх, санаа алдах, эргэлзэх, баясах, гунихын утга бүхэн зүрхний минь гүнд, нүдний минь үзүүрт, чихний минь хажууханд байна. Юу ч ярилгүйгээр би түүний хөнгөн гунигыг таньсан шигээ юу ч ярилгүйгээр би түүнийг хөнгөн гунигтай болгож чадна. Энэ гуниг гэхдээ орчлонгийн бүхий л гунигаас хамгийн  гэгээхэн басхүү салахын аргагүй амтат гуниг...
захидал

Хүмүүсийн элээгч өдөр хоногуудын дундуур гуниглаж эсвэл догдлон алхалж, зүрх сэтгэлдээ урьд эсвэл хожмын нэгэн учралыг гэрэлтэн тээж яваа тэр нэгэн ханхүүд урин цагын эхэн, хаврын нэгэн өдрөөр захидал тэрлэн суухын учир их билээ л. Миний захидлын эзэн ханхүүг Алкем гэдэг. Би түүнийг эхэндээ уулын бүргэдийг баруун гартаа жигүүрлүүлж, морин дэлэн дээр хийссэн, баруун хязгаарын алаг нүдтэй Казак хүү юм болов уу гэж бодсон. Нэрээр нь л. Магадгүй л юм. “Бүх юм түр зуурынх гэдэг үг”-ийг тэр хэлэх дуртай байх. Түүнээс нь би зовлон тохиолдсон ч түр зуурынх гэдэг итгэлээр сэтгэлээ хатамжилж чаддаг, жаргал тохиосон ч түр зуурынх гэж сэрэмжилж, ирээдүйдээ санаа тавьж чаддаг, буурал замбуулинг ч , хүмүүний нэгэн насны амьдралыг ч түр зуурынх гэдэгт итгэлтэй байж, хойдын амьдралд сүслэдэг, тэр хэрээр амьдралд хайртай байж чаддаг гүн бодолт хүү гэж төсөөлнөм. Хаа нэгтээ салхи сэвэлзэж чиний үнэрийг тээж яваа даа, хаа нэгтээх охидын гоо чиний харцаар чимж яваа даа, хаа нэгтээх хэн нэгний зүрх чиний хайраар гэрэлтэж, хаа нэгтээх гэнэн шувуу хөлийн чинь өмнөөс дэрхийн нисээ дээ.  

Цонхон дээр зогсоо бүсгүй...
За одоо гэрээ уран зургаар чимнээ. Алкемд маань таалагдана гэдэгт итгэлтэй байна. Сюрреалист урлагын эцэг гэгддэг Сальвадор Далийн "Цонхон дээр зогсох бүсгүй" хэмээх зургийг энэ удаа чамд зориулж байна. Энэ зурганд үнэндээ өчүүхэн ч сюрреалист элемент байхгүй л дээ.  Дор тавьсан "Дурлал" хэмээх өгүүллэгтэйгээ сэдвийг нь холбогдуулж л тавьсан юм. За ингээд галзуу Далийн даруухан зураг...

Mariah Carey-My All

Одоо нээх сайхан сэтгэл гэгэлзүүлсэн хөгжим сонсчих. Тэгээд дахиж гэрээсээ явуузай. Чи миний 4-р сар шүү.
Дурлал /Х.Болор-Эрдэнэ/

Цас хvнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгvй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн тємєр бvрхvvл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Єнєєх бvсгvй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бvсгvйн нvд хєгжилтєй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бvр ширхэг бvрийг алдалгvй харахыг хичээнэ.''Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дурлаж vзээгvй залуу хvн шиг аашилж, єєрийн чаддаг бvхнээ бvсгvйд гайхуулахаар шийдэв.Єєрийгєє улам бишрvvлж, улам алмайруулах гэсэн тэнэг хvсэл цасыг эзэмдэнэ. Зєєлєн будрах цас тєдєлгvй том томоор малгайлан орж эхлэв. Бvсгvй салхивчаар цээжээ гаргаж, хєєрхєн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хєєрсєндєє хамгийн том, хамгийн ганган ширхэгvvдээ бvсгvйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бvсгvйг харж ч амжаагvй байхад хайлан алга болно. Тэр бvсгvй єєрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв. Цас єєрийнхєє сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгvй, зvг чиггvй бужигнаж, уурласан нєхєр шиг тал талаас хуйсагналаа. Тєдєлгvй єнєєх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ vед бvсгvйн нvvрэн дээрх инээмсэглэл аажимхан алга болж харцан дахь гэрэл нь хэрхэн бєхєхийг цас мэдэх ч завгvй хvvгнэ. Хєєрсєєр,шуурсаар... Цас єєрийнхєє сvр хvчийг бахдан гайхна. Эмх цэгцгvй энэ vйлдлэсээ болоод сvvлдээ єєрєє ч бvсгvйг олж харахаа болив. Гэнэт тэр єнєєх цонх руу харлаа.Бvсгvй алга. Цонхонд хєшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангvй'' Намайг хараач.намайг хараач,, Цас хамгийн том хамгийн ганган ширхэгvvдээрээ бvсгvйн цонхыг ийнхvv балбана. Гэвч тvvний энэ их хvч бороон дуслын тєдий чимээ єгсєнгvй. Шєнєжин бvсгvйн цонхыг балбасан цас єглєє нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бvсгvйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ. Нар гялбасан хаврын цэлмэг єглєєний туяаг согтотлоо ууж хєлчvvрхсэн цас vдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв. Тєдєлгvй єнєєх цонхны хєшиг алгуурхан нээгдэж бvсгvйн гоо царай гарч ирлээ. Хєлчvv цас сvvлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бvсгvй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов. Цасыг хайлж урсаад дуусан дуустал бvсгvй гэрээсээ гарахгvй байхаар шийджээ.

                                                                                                                                        2003 он

Хайрын мөн чанар гагцүү хайрлахад л байх бөгөөд түүнд илүү дутуу сонирхол, хүлээлт хүсэл байдаггүй. Энэ өгүүллэгийг уншаад заавал цонхоороо хараарай. Тэгээд хүмүүсийг ажиглаарай... өөр өөрийн замаар, өөр өөрийн зангаар, өөр өөрийн зөнгөөр хүмүүс бид алхалдаг ч зүрх сэтгэлийн гуниг, уйтгар, баяр хөөр маань бүгд нэгэн хэмнэлтэй билээ.

ТАНЫ ТӨЛӨӨ

 Олон хоногоор оргож бусгаж алга болсонд уучлаарай. Хавар болчихоор нэг  газар  тогтож сууж чадахгүй байна шүү дээ. гадаа жаахан бүүдгэр байгаа ч сэтгэл санаа сайхан байна аа . тэгээд л гэв гэнэт гэрээ бас Алкемаа хачин ихээр санаад хүрээд ирлээ. гэртээ иртэл чи минь алга. би яах вэ? ямартаа  ч  Хулан хадагтайн нэгэн сайхан  шүлгээр чамайг аргадах гэж үзье дээ.

Таны төлөө би хундага өргөдөг
Таны төлөө бурханд мөргөдөг
Тоосонцор оддыг  хэлхэн дүрийг чинь тэнгэрт зурж
Тоогүй олон үдшээр ганцаар  алхдаг
Ганцхан тань руу тэмүүлэхдээ
Галд шунасан эрвээхэйн үлгэрийг санадаг
Өнөөх эрвээхэйн даль шатаж дуусахад
Өөртөө зовлон хураах гэж. Танд  улам дурладаг
Богд уулын согоо өвс үнгэлэх намрын шөнө
Богинохон зүүдэнд та минь ирж, духан дээр үнсдэг
Олон, олон хоногийн цаанаас  инээмсэглэл тань гэрэлтэх
Орчлонд өөрийгөө хуурч, би жаргалтай явдаг
Таныг илбэсэн салхи, гишгэсэн газрын тань  мөрийг хайж
Танил дотно хүмүүсээс сургийг тань  дуулахад сэтгэл гийж
Хайрын агуу ертөнц минь ихэмсэг оршиж
Харуусал, гуниг хоёроор сэвтээх  вий гэж айдаг...
Алгасалгүй мандсан нар, том сарны дор
Амжиж уулзсан дэлхийдээ хайр хүрч, тэвэрмээр болдог
Таны төлөө үхнэ гэдэг амархан
Таныг заяасан бүхний  төлөө амьдрахсан гэж боддог...

                                                                                   1991.12.06

Alkemaa гэртээ хүрээд ир....
За ингээд найз хархүү Алкемдаа зориулж өөрийн зүгээс энэхүү орон зайг бий болголоо. Дараа тухтайхан шиг сууж байгаад нилээд их юм бичнээ. Бүх юм түр зуурынх гэдэг үг чинь машид таалагдаад чамайг би сонгосон билээ л. Тиймээс энэхүү цэлгэр том цонхтой сайхан байшинд чамайг надтай 4-р сарын 25 хүртэл амьдраасай гэж хүсэв. Нөгөө *11-р сар* гэдэг кино шиг чи миний 4-р сар болсон шүү. Гэртээ ир Алкем минь... би чамайг уйдаахгүй ээ, амлая.
(Нийт: 13)